7 сарын 1-ний дүгнэлтийн танилцуулга эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

7 сарын 1-ний дүгнэлтийн танилцуулга эхэллээ

Хүний эрхийн дэд хорооны хуралдаан хуралдаж эхэллээ. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 2008 оны илтгэлийн “2008 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Нийслэл Улаанбаатар хотод үүссэн олон нийтийн эмх замбараагүй байдал ба Хүний эрх” гэсэн Нэгдүгээр бүлгийг Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулж байна.
Уг дүгнэлтийг гаргахаар УИХ-ын дөрвөн гишүүнээс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаагаа зохион байгуулахдаа гурван үе шаттайгаар хэрэгжүүлжээ.

Эхлээд иргэдээс мэдээлэл, өргөдөл, гомдолыг хүлээн авахаар болсон бөгөөд 47 гомдол, хүний эрхийн байгууллагын 4 тайлан, өмгөөлөгчийн 4-н тайлан, сэтгүүлчдээс 4 – мэдээлэл иржээ.
Үүний дараагаар хүний эрх зөрчсөн эсэхтэй холбогдсон албан тушаалтаныг дуудан тайлбар, мэдээлэл гаргуулахаар болсон байна.
Мөн дөрвөн чиглэлээр нээлттэй сонсгол зохион байгуулахаар зохион явуулсан бөгөөд галт зэвсэг ашигласантай холбоотой хэрэг шийдэгдээгүй шалтгаанаар эхний гурван чиглэлээр хэлэлцсэн байна.
Одоо  дэд хорооны хурлаар дүгнэлтийг уншиж танилцуулж байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж