Азийн саятнуудын тоо Европынхтой тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Азийн саятнуудын тоо Европынхтой тэнцлээ

Ази-Номхон далайн бүсийн эдийн засаг эрчимтэй сэргэж, хөгжиж байгаатай холбоотойгоор тус бүс нутгийн саятнуудын тоо Европын саятнуудын тоотой анх удаагаа тэнцлээ гэж “Capgemini SA”, “Merrill Lynch & Co”-гоос гаргасан тайланд өгүүлжээ. Ази-Номхон далайн бүс нутагт нэг сая ам.доллараас дээш хөрөнгөтэй хүний тоо 26 хувиар өсөж гурван сая хүрсэн нь Европтой тэнцэж байгаа бөгөөд Хойд Америкийн саятны тоо 3.1 сая гэдгээс арай бага байна гэж 14 дэх удаа гарч байгаа жил тутмын Дэлхийн Баялгийн Тайланд өгүүлсэн байна.

“Ази-Номхон далай бол макро эдийн засгийн хувьд болон баялгийн хувьд их хэмжээгээр өссөн цорын ганц бүс” гэж “Capgemini”-гийн олон улсын санхүүгийн үйлчилгээний захирал Бертранд Лаваясиерэ ярьж байна. Ази-Номхон далайн бүсэд дэлхийн хүн амын 60 хувь нь амьдардаг бөгөөд дэлхийн хамгийн хурдтай өсөж байгаа хоёр эдийн засаг тус бүсэд байдаг. Өөрийн амьдарч байгаа орон байрыг тооцохгүйгээр хөрөнгө оруулах нэг сая ам.доллартай өрхийн тоо дэлхий дээр 10 сая байна гэсэн дүн нь жилийн өмнө 8.6 сая гэж байснаас хамаагүй өссөн дүн юм. Өнгөрсөн нэг жилийн дотор Хойд Америкийн саятнуудын тоо 17 хувиар өсөөд 3.1 сая хүрсэн байна. 2008 онд унасны дараа 2008 онд дэлхийн саятнуудын хөрөнгийн хэмжээ 19 хувиар нэмэгдэж нийт хөрөнгийнх нь хэмжээ 39 триллион ам.доллар хүрсэн байна. Тус судалгаанд АНУ-д 2.87 сая саятан өрх байна гэсэн бол түүний дараа Японд 1.65 сая, Германд 861,500 саятан байна гэж тооцжээ. Харин Энэтхэгийн саятны тоо 51 хувиар өсөж 126,700 хүрсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж