
Мөн Олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийг урамшуулах тухай, Хуулийн зарим зүйлийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Оюунхорол, П.Алтангэрэл Н.Батбаяр, С.Бямбацогт зэрэг нийт 26 гишүүд өргөн барьсан юм. Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдийг одонгоор шагнах, улсын тэтгэвэрийг өргөтгөн нэмэгдүүлэх тухай хуулийг анх 1957 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр БНМАУ-ын Их Хурлаас батлан гаргаж байсан аж. уг хуулиар 5-8 хүртэл хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг эхийн алдан хоёрдугаар зэргийн одонгоор. Найм буюу түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөг эхийг эхийн алдар нэгдүгээр зэргийн одонгоор тус тус шагнаж байхаар болж байсан аж. 2010 оноос эхлэн энэ заалтыг нийгмийн халамжын тухай хуулинд тусгасан нь Эхийн алдар нэг, хоёрдугаар зэргийн одонт 130000 орчим эхчүүдэд жилд 9025.0 төгрөг төлөвлөн зарцуулж байгаа гэнэ. Харин эхийн алдар нэг, хоёрдугаар зэргийн одонтой эхчүүдэд жил бүр дунджаар 96.0 тэрбум төгрөг нэмж шаардагдах тооцоо гарч байгаа. одоогийн байдлаар жилд нэг удаа олгож байгаа мөнгөн тусламжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэж. Мөн 0-18 насны олон хүүхэдтэй “Эхийн алдар” одонтой эхчүүд нийт эхчүүдийн найм хүрэхгүй хувийг эзэлж байгаа аж. Ингээд байнгын хорооны хурлаар олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Б.Сүх