Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хэлэлцэнэ

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 11.30 цагаас эхлэх юм байна. Тус хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2010 оны 01 дүгээр дүгнэлтийг авч хэлэлцэнэ. Мөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Статистикийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Бас Санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах боловсролын салбарын үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх юм байна.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж