“Бакс” түүний оронд драфтын хоёрдугаар тойргийн эрх, хамгаалагч Чарли Бэлл болон төвийн тоглогч Дан Газуричийг өгчээ. Маггетти өнгөрсөн улиралд 70 тоглолтод оролцохдоо 49-ийг нь гараанаас эхлүүлж, 19.8 оноо дунджаар авч байсан юм. “Бакс” Жон Салмонсыг чөлөөт агентад алдаж болзошгүй байгаа учир түүний довтолгооны оноог нөхөхөөр дээрх солилцоог хийж байгаа гэнэ.
Маггетти нь 11 жилийг тус лигт өнгөрүүлсэн туршлагатай нэгэн. Өнгөрсөн улиралд довтолгооны хувиараа 19-т жагсаж, 30-аас доош минутыг талбайд өнгөрүүлсэн тоглогчид дотроос хамгийн өндөр оноо авсан тоглогч болжээ.
Түүнд гурван жилийн хугацаатай 31 сая ам.долларын гэрээ үлдээд байгаа. Тиймээс дор хаяж, хоёр жил “Бакс”-т тоглох боломжтой гэсэн үг.
Харин “Голден Стейт Варриорс” багийн менежер Ларри Райли авч байгаа хоёр тоглогчийнхоо туршлагыг илүүд үзэж байгаа юм. Мөн түүнээс гадна Газурич 7,2 сая ам.долларын сүүлийн жилийн гэрээгээр, Чарли Бэлл ирэх хоёр улиралд ердөө найман сая ам.доллараар Варриорс хүчин зүтгэх учир өндөр үнэтэй өөр тоглогч авахад боломжийн болно гэсэн үг.
Дээрээс нь Брандон Врайт, Антони Рандольф гэсэн залуу довтлогчид нь бэртлээс эргэн ирэх учир хүчний довтлогчийн байрлалд хүчин зүтгэж байсан Маггетти онцын шаардлагагүй болсон биз. Ямартай ч хоёр жилийн хугацаанд багийн төлөө зүтгэж байсан Маггеттид талархлаа илэрхийлээд үдэж өгөх нь.
Б.Ялалт
Score Studio