36.11.Энэхүү хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу байгуулагдсан банкны хувьцааг Монголбанк зөвшөөрснөөс бусад этгээдэд худалдахыг хориглоно.
36.12.Банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, түүний холбогдох этгээд өөр банкны саналын эрхтэй нөлөө бүхий хувьцаа эзэмшигч байхыг хориглоно.
57.2.Банкинд бүтцийн өөрчлөлт хийх нь албадан татан буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг илүү хэмжээгээр хянах боломжтой гэж үзвэл Монголбанк тухайн банкинд бүтцийн өөрчлөлт хийх тухай шийдвэр гаргаж төлөвлөгөө гаргана.
57.3.Банкинд бүтцийн өөрчлөлт хийх тухай төлөвлөгөө батлах боломжгүй гэж үзсэн, эсвэл энэ хуулийн 57.2-т заасны дагуу Монголбанкны шийдвэр гарснаас хойш зургаан сарын дотор банкинд бүтцийн өөрчлөлт хийх төлөвлөгөө амжилтгүй хэрэгжсэн тохиолдолд Монголбанк нь банкийг албадан татан буулгах шийдвэр гаргана.
Үндсэн хуультай зөрчилдсөн гэх уг заалтуудыг харахад мөнөөх л бүтцийн өөрчлөлттэй нягт холбоотой ажээ. Гэхдээ Засгийн газарт өргөн барихаар зэхэж буй “Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийх, дахин хөрөнгөжүүлэх” төслийн үндэс суурь болсон уг хуульд болж өгвөл зарим банкны хаалгыг бариулчих, хувьцаа эзэмшигчдийг хатуу диктатурт барих гэсэн санаа нь илт цухалзаж байна. Болж өгвөл “Албадан татан буулгана”, “Бүтцийн өөрчлөлт хийнэ” гэсэн дарамт ханхлуулсан энэ хууль ардчилсан парламентын хаагуур нь батлагдчихав аа.
Зохиогчийн эрх: “Улс төрийн тойм” сонин.
Холбоотой мэдээ