Хууль бусаар алт олборлогчдыг зогсоов

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Хууль бусаар алт олборлогчдыг зогсоов

Хэнтий аймгийн Батширээт сумын "Гутайн даваа" ХХК-ийн хайгуулын талбайд хууль бусаар, гар аргаар алт олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоосон байна. Тус аймгийн Цагдаагийн газрын Хэв журамтай тэмцэх тасгийн бие бүрэлдэхүүн, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газраас бүрдсэн ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт хяналт шалгалт явуулжээ. Уг шалгалтын дагуу Батширээт сумын 54 иргэнээс байцаалт авч, найман тээврийн хэрэгслийг түр саатуулан, хууль бусаар бэлтгэсэн үндсэн ордны чулууг хурааж, сумын засаг даргын захирамжаар хоёр иргэнийг баривчилсан байна.
Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж