Нийслэлийг зорьсон их нүүдэл

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийг зорьсон их нүүдэл

Налайхчууд эртэч юм. Өглөө ажлын цагтай уралдан эхэлсэн
уулзалтад танхим
дүүртэл цугларсныг хараад ийм бодол төрлөө. Налайх дүүрэг хэдий
нийслэлд ойр ч ард иргэдэд нь мэдээлэл тэр бүр хүрдэггүй бололтой.
Тиймдээ ч найман аймаг, нийслэлийн нэг дүүрэгт өртөөлсөн МАХН-ын ард
түмнээ сонсох аяныхныг найр тавин угтаж, төр, засгийн бодлого шийдвэр
хийгээд хөгжлийн талаар олон зүйлийг сонирхон асууж байв.
Тэд эртэч шигээ бас сониуч, аливаа зүйлийн цаадахыг мэдэх гэсэн хүсэлтэй
ажээ. Ерөнхийдөө өнөө цагийн монголчууд улстөр, нийгэм, эдийн засгийн
хувьд шинэчлэлийн гарааныхаа шанг хатгасан учраас хэний яанаагүй үзэл
бодлоо хэлж, үг сонсох гэсэн хүсэл тэмүүлэл өрнүүн байх ажээ. Ард түмний
энэхүү хүсэл ташаалыг МАХН хөхиүлэн яваад аяны бас нэгэн ач холбогдол
оршиж буй юм.

Аяны хүрээнд аль болох олон хүний үгийг сонсохын тулд уулзалтуудыг
төрөлжсөн хэлбэрээр зохион байгуулсан нь хүртээмжтэй, шуурхай, үр
дүнтэй, сонирхолтой болгосон. Эхний удаад МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн
дарга У.Хүрэлсүх, нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, У.Барсболд, УИХ-ын
гишүүн Ч.Улаан, Ц.Батбаяр, нийслэлийн МАХН-ын хорооны дарга
Б.Мөнхбаатар, Хүнс хөдөө аж ахуйн дэд сайд Ж.Сауле нар намын гишүүд
дэмжигчидтэй уулзлаа.
Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж