Амай аяллынхаа аймшигтай үеийг блогтоо бичдэггүй байсан

Хуучирсан мэдээ: 2010.06.23-нд нийтлэгдсэн

Амай аяллынхаа аймшигтай үеийг блогтоо бичдэггүй байсан

Дэлхийг тойрон аялагч, Монгол бадарчин Амай аяллынхаа тухай өөрийн блогтоо бичиж байсан. Гэхдээ Амай үргэлж аяллынхаа сайн сайхан гэгээлэг бүхнийг бичиж байсан гэдэг. Түүнд тохиолдсон аймшигтай, шантрамаар зүйлсийг блогтой бичдэггүй байсан тухайгаа “Монголын мэдээ” сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр хэлэхдээ “Миний аялалд аймшигтай, муу юм зөндөө тохиолдсон. Гэхдээ би тэдгээрийг ерөөсөө блогтоо бичээгүй. Яагаад гэхээр миний туулсан хэцүү замыг миний мэдэрсэн муу зүйлийг бусад хүмүүс битгий мэдрээсэй. Харин гоё зүйлийг нь мэдрээд гоё сэтгээсэй гэж бодож байсан” гэжээ. Мөн тэрбээр аяллынхаа турш нийт найман удаа уйлсан гэнэ. Хоёр хоног хордлого аваад зочид буулынхаа өрөөнд ганцаараа хэвтэж байхдаа Амай хамгийн их ганцаардаж, айж бас их уйлсан тухайгаа ч ярилцлагадаа дурдсан байна. 

С.Сүндэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж