
Одоогоос дөрвөн жилийн өмнө бикинитэй зурагаа авахуулж, 61 настай эмэгтэй хүн бие галбиртай байж болохын жишээг тод томруунаар харуулж байсан Оскарын шагналт жүжигчин Helen Mirren энэ удаад “Нью Йорк” сэтгүүлд хагас нүцгэнээр зурагаа авахуулжээ. Баннан дотор гартаа аяга барьж нүцгэн суугаа жүжигчин эмэгтэй одоо хэр нь дур булаам, сайхан харагдаж байна. Ирэх сард 65 хүрч буй тэр уг сэтгүүлд “Би бусдын анхаарлыг татах дуртай л даа. Залуу байхын л тийм зантай байсан. Одоо харин нас явах тусам бусдын анхаарлаас бүр холдож байна. Үүнтэй гэхдээ би эвлэрнэ ээ” гэж хошигнон ярьсан байна. Мөн тэрбээр сэтгүүлчийн “Яг өнөөдөр танд ямар эмэгтэйчүүд таалагдаж байна?” гэсэн асуултад “Би тийм тод, хурц эмэгтэйчүүдэд дуртай. Би Madonna, Scarlet Johansson нарт хайртай. Бас бяцхан Miley Cyrus ч надад маш их таалагддаг. Поп хөгжмийг бүхий л урлагийн цогц болгож чадаж байгаа Lady Gaga-д би бас хайртай. Тийм ээ… тэд бол миний баг” гэж хариулжээ.
Ж.Нил