Пак Жи Сун зодог тайллаа

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Пак Жи Сун зодог тайллаа

Өмнөд Солонгосын шигшээ багийн ахлагч Пак Жи Сун шигшээ багаасаа зодог тайлж байгаагаа мэдэгдлээ. Харин “Улаан чөтгөрүүд”-н хагас маань дахиад хэдэн жил Манчэстэр Юнайтэдад хүчин зүтгэх аж. Энэ жил 29 настай хагас маань шигшээ багийхаа төлөө 11 жил хүчин зүтгэсэн. Өмнөд Солонгос Япон улсуудын хамтран зохион байгуулсан 2002 оны дэлхийн аваргын хагас шигшээд баг нь шалгарахад, тэрээр од болон гялалзаж байсан юм. “Шигшээ багийнхаа өмсгөлийг өмсөн тоглож байсан нь миний хувьд маш том хүндэтгэл. Хүүхэд байхаасаа л энэ талаар мөрөөддөг байсан. Ийм шийдвэр гаргаж байгаа нь миний болон шигшээ багийн маань хувьд зөв зүйл болж байгаа” гэж тэрээр Сөүлд болсон хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна. Мөн “Дахиад 3 4 жил тоглоно. Гэхдээ Өмнөд Солонгос дэлхийн аваргын шигшээд шалгарсан ч, одоо гаргаж байгаа шийдвэрээ буцаахгүй” гэсэн байна.

Өнгөрсөн онд болосн Дэлхийн аваргаас эхлэн Пак “Гуулин улс”-н шигшээ багийн ахлагчийн туузын эзэн болсон билээ. Аваргуудын лигийн 2009 оны шигшээд шалгарсан Пак, Европын хамгийн том тэмцээний түүхэнд шигшээд шалгарсан анхны Ази тоглогч болсон юм. Харамсалтай түүний баг Барсэлонад 2-0-р хожигдож байсан.

Score studio.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж