
Энэ жилдээ том амжилт горилоогүй баг учраас багийн ерөнхийлөгч Лэрри Бөрд залуу тоглогчдоо талбайд илүү олон минут тоглуулахыг хүсч байсан. Гэсэн ч О’Брайн рүүки Пол Жоржид төдийлөн их боломж олгохгүй, мөн улирлын эхэнд сайн тоглож байсан Тайлер Хансброуг талбайд төдийлөн удаан тоглуулахгүй байсан юм. Мөн Рой Хиббэртийн боломжийг ч хязгаарлаад байсан билээ. Ахлах дасгалжуулагчийн ажлыг түр хүлээн авч байгаа Вогель “Улирлын эхэнд манай багийн хамгаалалт үнэхээр шилдэг байсан. Тиймээс ч бид хожил авч байлаа. Гэхдээ тааруу довтолгоо маань бидний амжилтанд гол нөлөөг үзүүлж байснаас болоод бид муу тоглож байна. Тиймээс бид довтолгоонд чиглэсэн бэлтгэлийг ихээр хийх болно. Тэгж чадвал бид ирээдүйд сайн баг болж чадна” гэсэн байна. Домогт тоглогч Лэрри Бөрд Вогелийг багаа сайн удирдан плэй-оффт оруулж чадна гэдэгт найдаж байгаа гэнэ. “3 жилийн өмнө би энэ багийг плэй оффт оруулна гэж байсан. Одоо тэр цаг нь ирсэн байна. Аварга болно гэсэн зорилго одоогоор алга, гол нь плэй-оффт шалгарах” гэжээ.