Элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 7-нд эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Элсэлтийн шалгалтын бүртгэл ирэх сарын 7-нд эхэлнэ

Их, дээд сургуульд элсэх элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл ирэх сарын 7-ноос дөрөвдүгээр сарын 22-ны хооронд бүртгэхээр болжээ. Өмнөх жилүүдэд хоёрдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 15-ны хооронд бүртгэдэг байсан ч сар шинийн баяр давхацсан тул долоо хоногоор хойшлуулсан байна. Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийнхан Боловсролын үнэлгээний төвд онлайнаар бүртгүүлэх бол  бусад аймгуудын сурагчид албан ёсоор бүртгэл зохион байгуулах аж. Өнгөрсөн жил  39 мянга 728 сурагч элсэлтийн шалгалт өгч байжээ. 

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж