
Хэдэн мянган жуулчид зуны нар буцахыг харахаар Стоун-Хэнжид цуглажээ. Эрт дээр цагийн түүхэн газар цугласан олон хамгийн урт өдрийн баяраа тэнд тэмдэглэж, шөнийн турш найр наадам хийжээ. Сүүлийн үед энэ баяр уламжлал болоод байгаа юм. Өнгөрсөн жил үүлтэй байсан бол энэ удаа хүмүүс нар мандахыг бүрээ бөмбөртэйгөөр угтсан байна. Тэд Стоун-Хэнжид нар мандахыг угтах нь британи хүн болж төрсөн хийгээд өөрийн газар нутгийн түүхээ мэддэгийн илрэл гэж үздэг байна.