“Зуун дамжсан дэлхийн сонгодгууд” эгшиглнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

“Зуун дамжсан дэлхийн сонгодгууд” эгшиглнэ

Дуурь бүжгийн эрдмийн театрын мэргэжлийн залуу уран бүтээлчид, Соёл урлагийн их сургуулийн модерн бүжгийн хамтлаг, “Ньюанс”, “Voice”, Ation shop” зэрэг хамтлаг, дуучид оролцсон XX зууны дэлхийн алдарт эстрадын поп дуунууд болон сонгодог мюзиклуудын хэсгүүдээс бүрдсэн “Зуун дамжсан, сэтгэлд хоногшсон дэлхийн сонгодгууд” нэртэй тоглолтыг Монголд анх удаа хийх гэж байна. Тус тоглолт нь энэ сарын 30-нд “UB Palace”-ийн концертын их танхимд ганцхан удаа болох юм. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх бөгөөд эхний хэсэгт дэлхийн алдартай поп эстрад дуунуудын хөгжмийг өнөөгийн электрон хөгжмийн хэмнэлд оруулан “Beatles”-ийн “Hey jude”, “Michelle”, “Queen” хамтлагийн “Mama” зэрэг алдартай дуунуудыг найрал дуунд хөрвүүлэн дуулах аж. Харин тоглолтын хоёрдугаар хэсэгт сонгодог мюзиклуудын шилдэг хэсгүүдийг үндсэн эхээр нь дуулах юм. Үүний нэг хэсэг болох “Romeo & Jullet”, “Chicago” мюзикл нь анх удаагаа Монголд эгшиглэх болно.

Поп эстрадын дуунуудыг найрал дуунд хөрвүүлж дуулах, сонгодог мюзиклүүдийн олон жанр төрлүүдийг нэгэн цогц бүтээл болгож тавих нь манайд анх удаа хийж буйгаараа онцлог юм.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж