Д.Нинжийг батлан даалтад гаргалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Д.Нинжийг батлан даалтад гаргалаа

Монголын ард  түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинжийг  өнгөрөгч долоо хоногийн баасан гаригт МАХН-ын Онц их хуралд оролцож байхад нь Улсын мөрдөн байцаах газрынхан баривчилсан талаар манай сонин өмнө нь мэдээлсэн билээ. Түүнийг өнгөрөгч баасан гаригт баривчлах болсон үндэслэл нь УМБГ-аас хэд хэдэн удаа тайлбар мэдүүлэг авахаар дуудсан боловч  ирээгүй тул ийн хурлын үеэр  саатуулсан гэнэ. Одоогоор Д.Нинжийг батлан даалтад гаргасан бөгөөд “ МАН-ынхан 500 мянган ам,долларын хахууль өгч нэрээ бүртгүүлсэн, С.Зоригын аллагад зарим өндөр албан тушаалтнууд буруутай” гэсэн мэдээллийг өмнө нь  сэтгүүлчдэд өгсөн нь бусдыг үндэслэлгүй гүтгэсэн гэх хэрэгт сэжигтнээр тооцох шалтгаан болсон тухай албаны эх сурвалж мэдээллээ.

Н.Түвшин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж