ИЗН, Ногоон намын нэгдлийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

ИЗН, Ногоон намын нэгдлийг эсэргүүцэв

Яг одоо Чингис зочид буудлын хурлын танхимд ИЗН, Ногоон нам нэгдэх тухай гэрээнд гарын үсэг зурах ёслол болж байна. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд хоёр намын дарга нар болон намын удирдах байгууллагууд болон ИЗН-ын Удирдах зөвлөл, Ногоон намын Бага хурлын гишүүдийн төлөөлөл ирээд байгаа аж. Улс төрийн намын тухай хуулиар хоёр нэм нэгдэх тохиолдолд хоёуланг нь зэрэг татан буулгаж шинээр нам байгуулах, эсвэл нэгийг нь татан буулгаж, нөгөөд нь нэгтгэх журмаар шийдвэрлэдэг. Хоёр намыг татан буулгаж, шинээр нам байгуулсан тохиолдолд ИЗН, Ногоон намын УИХ дахь суудал хүчингүй болно гэсэн үг. Тиймээс хоёр намын удирдлагууд Ногоон намыг татан буулгаж, ИЗН-д нэгтэх гэж байгаа тухай бид өмнө мэдээлсэн билээ. Гэвч үүнийг Байгаль орчны төрийн бус байгууллагуудаас бүрдсэн Иргэний зөвлөл эсэргүүцэж, Чингис зочид буудалд цуглараад байна. Тэд энэ нэгдэл Ногоон намыг устгах гэж байна гэж үзэж байгаа аж. Мөн Ногоон намын жирийн гишүүдээс ч намын удирдлагуудын энэ шийдвэрийг эсэргүүцэн ирээд байгаа юм байна.

Б.ЗАЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж