“Airbus” Эмиратаас 11.5 тэрбум ам.долларын захиалга авлаа

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

“Airbus” Эмиратаас 11.5 тэрбум ам.долларын захиалга авлаа


Дубайн “Эмират Эйрлайн” маш олон тооны А380 супер жамбо жетийн захиалга өгсөнтэй холбоотойгоор “EADS” компанийн хувьцааны ханш өсөөд байна. Эмиратын нисэх компани 90 ширхэг захиалга өгснөөс нь үзэхэд тус нисэх компани богино хугацаанд өсөн тэлэхээр шийдсэн бололтой. “EADS” компанийн А380-ын наймааны нэрлэсэн үнэ нь 11.5 тэрбум ам.доллар хэдий ч ийм их хэмжээний захиалга орж ирж байгаатай холбоотойгоор том үнийн хямдрал үзүүлсэн нь гарцаагүй. Уг арилжаатай холбоотойгоор “EADS” компанийн хувьцааны ханш таван хувиар өсөж 17.09 евро хүрээд байна. Энэ нь сүүлийн нэг жилийн хамгийн өндөр ханш юм.
Энэ захиалгын талаар Берлиний Агаарын шоуны үеэр мэдэгдсэн бөгөөд энэ нь санхүү, үйл ажиллагааны хүнд байдалд ороод байгаа “Airbus”-ын хувьд маш сайхан мэдээ болж байна. “Дубайн жижиг вант улс олон улсын агаарын тээврийн том дамжин өнгөрөх цэг болохийг зорьж байгаа юм. “Дотоод зах зээл нь бага хэдий ч Эмиратын иргэний нисэх компани одоо “Air France”, “British Airways” нараас илүү олон агаарын хөлгийн суудалтай болж байгаа нь гайхалтай юм” гэж Эмиратын өрсөлдөгч Германы “Lufthansa” компанийн гүйцэтгэх захирал Вольфганг Майрхюбер ярьж байна. Өнгөрсөн жил Эмират компани 27.5 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх жилээс нь 4.7 хувиар өссөн үзүүлэлт юм. Тус компани одоо нэгэн зэрэг 525 зорчигч суулгах хүчин чадалтай 10 ширхэг А380 загварын онгоцтой гэнэ.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж