Дуучин BX, Quiza хөлбөмбөгийн хорхойтой

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Дуучин BX, Quiza хөлбөмбөгийн хорхойтой

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэлсэнтэй холбогдуулан “АПУ” компани “Нийслэл” асар нээж, хөлбөмбөгийн хорхойтнууддаа бэлэг барьсан. Тэгвэл тус асарт “АПУ” компанийн бүтээгдэхүүнээр үйлчилж байгаа бөгөөд ирсэн төмөр хүлгээ байрлуулах том зогсоолтой гээд л эрчүүдийг татах зүйл олонтой газар. Тэр дундаа урлагийн алдартнууд тус асарт байнга ирж хөлбөмбөг үзэж байгаа бөгөөд тэр дунда Дуучин BX, Quiza нар шаггүй хөлбөмбөгчин гэдгээ харуулаад авав. Учир нь тус асарт хөлбөмбөгөө үзэн шүтэж явдаг баг, тоглогчоо дэмжихийн хажуугаар завсарлагаанаар нь хөлбөмбөг тоглох талбай зассан байна. Иймд дуучин Quiza, BX хоёр завсарлагаанаар хэсэг найзуудынхаа хамт хөлбөмбөг тоглож, тэнд цугласан залууст давгүй хөлбөмбөгчин гэдгээ харуулаад авсан.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж