Уоллос зодог тайлах төлөвлөгөөтэй

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Уоллос зодог тайлах төлөвлөгөөтэй

“Бостон Селтикс” багийн дасгалжуулагч Док Риверс багийн төвийн тоглогч
Рашид Уоллос зодог тайлж байгаа тухай хэвлэлийнхэнд мэдэгджээ. Ахмад
тоглогчийг зодог тайлж магадгүй талаарх элдэв мэдээлэл өмнө нь олонтаа
гарч байсан билээ.
Риверсийн хэлснээр бол Уоллос шигшээ долоо дахь
цуврал тоглолт эхлэхийн өмнө түүний карьеррын хувьд аварга авсан ч,
аваагүй ч энэ нь сүүлийн тоглолт байх болно гэж хэлсэн гэнэ.

Уоллос
уг нь өнгөрсөн жил гурван жилийн хугацаатай шинэ гэрээг “Селтикс”-тэй
байгуулсан ба гэрээний хүчин төгөлдөр хугацаа дуусахад хоёр жилийн
хугацаа үлдээд байсан ч зодог тайлах шийдвэрт хүрсэн нь энэ юм.

Одоо
35 настай холын зайн шидэлттэй довтлогч, төвийн тоглогч Уоллос нийт 15
жилийг NBA-ын будагтай талбайд өнгөрүүлэхдээ 15,860  оноо, 7,321
самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн байна. Мөн техникийн алдаагаараа
нэлээд алдартай байсан бөгөөд Портланд хотын багт байхдаа энэ үйлдлээрээ
алдаршиж байсан юм.
Тэрбээр энэ 15 жилийн хугацаанд дөрвн багт хүчин
зүтгэж, 2004 онд “Детройт Пистонс” багт аварга цол авч байсан билээ.
Түүний оргил амжилт нь “Лейкерс”-ийг хожиж байхдаа аваргын цом хүртэж
байсан бол одоо “Лейкерс”-тэй хийсэн цувралын дараа зодог тайлж байна.
Мөн “Портланд Трейл Блейзэрс” багт байхдаа алдарт цуврал долоон
тоглолтыг “Лейкерс”-тэй хийж байсан нь түүхэнд тодоор бичигдэн үлдсэн
билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж