Намуунаа хамраа засуулаагүй

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Намуунаа хамраа засуулаагүй

“Киви” хамтлагийн дуучин Намуунааг саяхан хамраа засуулсан гэх мэдээлэл
хэвлэл мэдээллээр цацагдах болсон. Харин дуучин бүсгүй энэ бүхнийг худал
мэдээлэл хэмээн албан ёсоор мэдэгдсэн. Намуунаа хэлэхдээ “Одоо үед
эмэгтэйчүүд гоо сайхны мэс засал хийлгэх нь тийм буруу зүйл биш ээ. Гоо
сайхны мэс засал хийлгээд өөртөө таалагдаж байвал болно шүү дээ. Миний
хувьд би тэгж хамраа өндөрсгөж, ямар нэгэн өөрчлөлт хийсэн зүйл байхгүй
ээ. Хамгийн инээдтэй нь тайзны будалт хийсэн зураг, энгийн үед явж
байгаа зургийг минь харьцуулж тавьчихаад мэс засал хийлгэсэн гээд бичсэн
байсан. Инээдтэй санагдсан шүү” гэв.
 
М.Анир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж