Мянган долларын эзэн тодорлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Мянган долларын эзэн тодорлоо

Энэ жил хоёр дахь удаагаа зохиогдсон залуу уран бүтээлчдийн зургийн
үзэсгэлэн шилдгээ тодрууллаа. Уг үзэсгэлэн болон шагналыг Солонгосын талаас ивээн тэтгэжээ. Нийт 220 гаруй бүтээлийн 151 нь уран зураг үлдсэн нь баримлууд тавигджээ. Тэдгээрээс цорын ганц  уран бүтээлийн эзэн гранпри хүртэн, 1000 доллараар шагнуулсан  юм.Тус шагналыг залуу уран бүтээлч  Б.Содномдаржаа  “Уул ус”  тосон зургаараа хүртлээ.

-Таньд баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?                
                         
-Баярлалаа.Энэ шагналыг хүртсэндээ баяртай байна.    
                                                  
-Гранпри авна гэж бодож байв уу?     
                                                                                              
-Тийм. Хүн бүр л сайн уран бүтээл хийхийг зорьдог. Миний хувьд баяртай байна.  
               
-Уран бүтээл хийгээд хэр удаж байна? 
                                                                                      
-Би 11 жил зургийн чиглэлээр сурсан. Тэгээд өнгөрсөн жилээс энэ чиглэлээр тууштай уран бүтээл хийж эхэлсэн.  
                                                                                                            
-Аль чиглэлээр зурдаг вэ? Шагнал авсан зургаа тайлбарлахгүй юу?        
                      
-Ер нь төрөл гээд байдаггүй. Одоохондоо өөрийгөө хайгаад л явж байна.Гэхдээ ерөнхийдөө  монгол маягаар, монгол уул усаа зурахыг хүсдэг. Энэ зураг дээр уулыг морин хуур тоглож буй хүчтэй сүрлэг баатар эрээр  дүрсэлсэн. Үүнийг уул усны савдаг гэж ойлгож болно. Харин усыг биелгээ хийж байгаа  хүнээр дүрсэлсэн. Зургандаа Монголын алдартай гайхамшигт үлгэр домгийг илүү шингээж зурлаа. Ерөнхийдөө илүү амьдлаг шинжтэй болсон. Түүгээрээ илүү онцлог болсон гэж ойлгож болно.              
                        
-Өөрийн гэсэн үзэсгэлэн гаргаж байсан уу?          
                                                              
-Гаргаж байгаагүй. Тийм төлөвлөгөө байгаа.          
                                                           
-Баярлалаа таньд амжилт хүсье.            
                                                                              
Э.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж