АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагйин машин

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагйин машин

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн сүрлэг хар Cadillac машиныг та лав харсан байлгүй. General Motors (GM)  компани ерөнхийлөгчийн өдөр тутмын хэрэгцээнд тааруулан машиныг тоноглож,  аюулгүй байдлыг нь бүрэн хангасан аж.

Лимузин хэмээх энэ машин Обамагийн амь насыг хамгаалахад зориулагдсан тул танктай бараг л дүйцэж очих юм.

Тэгвэл Обамагийн машин юугаараа онцгой байж чадах вэ?

Эд анги
Машины хэв хэмжээ нь дундаж хэмжээний ачааны машинтай адил юм байна.  Kevlar-аар бэхжүүлсэн ба машины доод талд 12,7 см зузаантай металийг суурилуулсан нь бөмбөг, тэсрэх бодисоос хамгаалах аж.
Бие хэсэг
Cadillac-ийг хийхдээ STS, DTS гэсэн хоёр загварыг хослуулсан байна. Бэхжүүлсэн төмөр, титан, хөнгөн цагаан, керамикаар бүрсэн нь метал нэвтлэх сумнаас хамгаалах чадвартай болжээ.
Хаалга
Сум нэвтрэхээс хамгаалах 20 см зузаантай хаалга нь Boeing 757 онгоцны хаалгатай жингийн хувьд тэнцүү болсон байна.
Жолооч
Жолоочийн хувьд тусгайлан CIA д бэлтгэгдсэн байх ёстой.
Хойд суудал
Хойно дөрвөн хүн суух боломжтой бөгөөд цонх нь сум нэвтрэхээс хамгаална. Зөвхөн Обамад цонх онгойлгох товч байх хийгээд түүний цонх өмнөх ерөнхийлөгчдийн цонхнуудаас том болсон гэнэ. Мөн ямар нэг онцгой асуудал үүсвэл “Panic Button” гэсэн товчийг дардаг аж.
Мэдээллийн технологи
Компьютерийн хувьд Wi-Fi-тай, утас нь дэд ерөнхийлөгч, Пентагонтой шууд холбогдоно.
Шатахууны сав
Мэдээж сум нэвтрэхээс хамгаалах ба саванд дэлбэрэлтийг зогсоох тусгай хөөс байрлуулсан.
Дугуй
Цоорох урагдахаас хамгаалсан буюу дугуй хагарсан тохиолдолд ямар нэг саадгүйгээр явах нөхцөл бүрдсэн.
Хамгаалах төхөөрөмж
Пулемёт, шөнийн хараа, нулимс асгаруулагчаар тоноглогдсон байна. Түүнчлэн Обамагийн цусыг хадгалсан савыг хамт авч явах ба онцгой тохиолдолд цус сэлбэх боломжтой.
Туг
Машины урд хэсэгт байрлах тугууд шөнө гэрэлд ойхоор хийгдсэн байна.
Хөдөлгүүр
6500cc дизель хөдөлгүүртэй, цагт 96 км хурдлах чадалтай бөгөөд 100 км-д 29 литр шатахуун зарцуулах гэнэ.

Эх сурвалж: www.tsahim.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж