Мянга мянган хөгжөөн дэмжигчид баярын жагсаалд оролцлоо

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Мянга мянган хөгжөөн дэмжигчид баярын жагсаалд оролцлоо

Хойд америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга баг “Лос Анжелес Лейкерс” баг аварга авсан баяраа хотынхоо иргэдтэй хамт тэмдэглэлээ.

3,2 км зайд “Лейкерс” баг баярын парад зохион байгуулсан бөгөөд ингэхдээ том оврын автомашин, автобус болон галын машиныг ашиглаж, цаг гаруй хугацаанд үргэлжилжээ.

Коби Брайнт, Дерек Фишер, По Газол, Эндрью Байнум, Рон Артест, Ламар Одом нар багийн нөхдийн хамтаар хүнд хэцүү тоглолтод ялж, аварга цомыг хүртсэнийхээ төлөө хүндэтгэл хүлээж байгаа нь энэ юм. “Бостон Селтикс” багтай хйисэн цуврал долоо дахь тоглолтод 83:79 харьцаатай ялалт байгуулж, 16 дахь цомоо хүртсэн бөгөөд ирэх жил тэд дахин аварга болохын тулд зүтгэнэ гэдгээ амлалаа.

“Улирал эхлэхэд бид бэлэн байх болно” гэж тав дахь аваргын цомоо хүртсэн Брайнт хэлсэн байна. Мөн “Энэ цом хамгийн шилдэг нь. Тэмцэж байж олж авсан амжилт” гэжээ.

Артест ч мөн багийн ахлагчтайгаа ижил бодолтой байлаа. “Бид дахиад долоо хоног баяраа тэмдэглэнэ. Түүний дараа түүхийг дахин бичихийн тулд  ажилдаа эргээд орно доо” гэсэн байна.

Харин энэ баярын парадад багийн дасгалжуулагч Фил Жэксон оролцсонгүй. Багийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдэгдэж байгаагаар яг энэ үеэр эмнэлэгт үзүүлэхээр болсон байсан гэнэ. Залуудаа авсан өвдөгний бэртэл нь одоог хүртэл бүх цаг үеийн түүхэн дэх хамгийн агуу дасгалжуулагчийг зовоосоор байгаа билээ.

Жэксон ирэх жил дасгалжуулагчийн ажлаа хийх талаар ирэх хэдэн долоо хоногоос шийдвэрээ гаргана. Гэхдээ түүний биеийн байдал сайнгүй бол нэгэнт эвдэгдэхгүй амжилтаа зогсоож магадгүй юм.

Цагдаагийнхан энэ үеэр есөн иргэнийг барьж саатуулсан тухай мэдээлжээ. Тэдний нэг нь “Бостон Селтикс” багийн өмсгөлтэй байсан гэнэ.

Мэдээж хоёр дахь жилдээ дараалан аваргын цом хүртсэн учир өмнөх жилтэй харьцуулахад баярын парад харьцангүй цомхон болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж