Гудамжинд 60 төгөлдөр хуур байрлуулав

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Гудамжинд 60 төгөлдөр хуур байрлуулав

Даваа гаригт Нью-Йорк хотын гудамжууд дахь дасал болсон машины сигнал, автобусны хүнгэнээн, метроны хяхтнаан дээр төгөлдөр хуурын 5,280 товчлуур хөг аялгуу нэмэхээр байрлалаа. Уран бүтээлч Люк Жеррам болон “Sing for Hope” /”Итгэл найдварын төлөө дуул”/ хэмээх хандивын байгууллага хамтран хотын таван дүүрэг, олон нийтийн газруудад нийт 60 төгөлдөр хуур байрлууллаа. “Надаар тоглооч, би чинийх” гэсэн олон өнгийн бичиг нь хүмүүсийг өдөн, уриалан дуудна.

Жеррам 2008 оноос Бразилийн Сао Паола, Австралийн Сидней, Их Британийн Лондон, Испанийн Барселон зэрэг дэлхийн найман том хотод нийт 167 төгөлдөр хуурыг  олон нийтийн парк, автобусны буудал, вагоны зогсоолууд, дэлгүүрүүд, сүм, зоопарк зэрэг газруудад байрлуулсан юм. Харин Нью-Йорк хотод төгөлдөр хуур байрлуулсан үйл ажиллагаа нь өмнөх бүх үйл ажиллагаануудаас бараг хоёр дахин том гэж Жеррам ярьж байна. Нью-Йорк хотод олон нийтийн холхидог бүхий л газруудад тухайлбал Куинс дүүргийн Жаксон Хайт, Стейтен Айландын зоопарк, Сейнт Марк Сүмийн гадна, Брүүклиний Кони Айланд зэрэг газруудад  төгөлдөр хуураа зоосон байна.

Төгөлдөр хуур байрлуулахдаа ямар нэг баталгаа, нөхцөл өгөөгүй бөгөөд “хэн тэднээр тоглох, төгөлдөр хуурууд эдгээр байршлуудад хэр удаан байх нь тухайн орон нутгийн иргэдээс өөрсдөөс нь шалтгаалах болно” гэж төслийнхөн ярьж байна. “Болсон явдалд би их баярлаж, итгэж чадахгүй байгаа. Нью-Йорк хотод хөгжимчдийг гудамжинд тоглохыг хориглодог бөгөөд тоглохын тулд тусгай лиценз авдаг. Харин төгөлдөр хуур гудамжинд байрлуулахыг зөвшөөрсөн нь хөгжимчдөд гудамжинд тоглох эрх олголоо гэсэн үг юм” гэж Жеррам “CNN”-ий сурвалжлагчид ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж