мэт давхийн түүний зүг харлаа. Тэр өөдөөс юу ч болоогүй мэт урьдын адил
инээмсэглээд хариу хүлээх мэт хэсэг болсноо
-Чамтай их адилхан юмаа. Тэр тусмаа нь нүд чинь гэхэд нь би юу ч
хэлж
чадсангүй харин жижиг ширээний араас босч тольны өмнө зогсоод өөрийгөө
тэр
дундаа нүдээ гярхай гэгч нь ажиглалаа. "Юу нь… юу нь тийм адилхан
гэж…" гээд амандаа бувтнаж зогсохдоо өөрөө ч мэдэлгүй түүнтэй дэндүү
адил болж байгаагаа мэдэрлээ. Уг нь түүнээс л өөр байх гэж хичээсэн
юмсан.
Миний хувьд ээж гэдэг хүн дэндүү ойрхон хэрнээ дэндүү хол санагдана.
Одоо санахад жоохон байхад л миний хамгийн жаргалтай мөчүүд
өнгөрсөнсөн. Тэр
үеэс ээж, аавдаа эрхэлсэн их л жаргалтай инээдээ л би тодхон санадаг юм.
Гэтэл
яг хэзээнээс ч юм бэ амьдрал минь тэс өөр болчихсон. Тэгэхэд би 7 орчим л
настай байсан байх. Ямартай ч өөртөө томдсон хөх ягаан өнгийн цүнх үүрч,
цагаан
парчик, бор форм өмсөөд аавын өгсөн хар туфлийг бяцхан хөлдөө углаад л
гүйж
байсансан. Хүүхэд болгон ээж, аавдаа хөтлүүлж, багшдаа зориулж гялгар
бололтой даавуугаар
хийсэн хиймэл цэцэг атгаад сургуулийн хаалгаар орж байхад харин би
эмээдээ
хөтлүүлж, нулимсандаа халтардсан нүүрээ нухалсаар сургуулийн хаалгаар
орж
байсансан.