Шүүгчид хуралдаж байна

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Шүүгчид хуралдаж байна

Өнөөдөр Улсын дээд шүүхийн танхимд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж байна. Хуралдаанаар Иргэний хуулийн “Хэлцэл” дэд хэсгийн нийтлэг үндэслэл, түүний төлөөллийг зохицуулсан 5, 6, 7 дугаар бүлгүүдийн зарим зүйл заалтыг тайлбарлах гэнэ.

Мөн Иргэний хуулийн “Эдийн болон эдийн бус баялагийн эрх” дэд хэсгийн хөршийн эрх, эрхээ хэрэгжүүлэх зорилгоор бусдын өмчлөх эрхийг хязгаарлах харилцааг зохицуулсан 12 дугаар бүлгийн 4 дүгээр дэд бүлгүүдийн зарим зүйл, заалтыг тайлбарлах аж. Түүнчлэн улс төрийн намыг бүртгэх хуралдааны дэгийн тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж