Испанийн эдийн засгийн шинэчлэлтийг Обама дэмжихээ илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.06.22-нд нийтлэгдсэн

Испанийн эдийн засгийн шинэчлэлтийг Обама дэмжихээ илэрхийлэв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Испанийн Засгийн газрын тэргүүн Хосе Луис Родригес Сапатеротай утсаар ярьж, хэдийгээр хүнд хэцүү боловч зайлшгүй хийх ёстой эдийн засгаа бэхжүүлэхэд чиглэсэн төсөв зардлаа бууруулах арга хэмжээ авахаар болж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Удахгүй Канад улсад болох гэж буй дэлхийн хүчирхэг эдийн засагтай 20 орны уулзалтын бэлтгэлтэй холбогдуулан Обама ХБНГУ-ын  канцлер Ангела Меркельтэй бас утсаар ярьж, дэлхийн эдийн засгийг хэвийн гольдрилд оруулахаар “шийдвэртэй алхам” хийх ач холбогдлын талаар ярьжээ.

Эх сурвалж:
REUTERS

Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж