Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Ривэрс шийтгүүллээ

Бостон Сэлтиксийн дасгалжуулагч Док Ривэрс 15.000 доллараар торгуулжээ.
Бямба гарагт Финикс Санст хожигдсон тоглолтод техникийн алдаа авч
талбайг чөлөөлсөн билээ. Шийтгэлийн гол шалтгаан нь түүнийг талбайг удаан чөлөөлсөн гэсэн аж. Өнөөдөр өглөө энэ шийдвэрийг Үндэсний сагсан бөмбөгийн холбоо гаргасан байна. Тэд өнөөдөр НБА-н финалыг санагдуулам тоглолтыг Лэйкэрсийн талбайд үзүүлж, буулган авчээ.

Бямба гарагийн тоглолтын 2-р үед Док Риверс талбайг чөлөөлж байсан. Улмаар тэр тоглолтод Сэлтикс 88:71 харьцаатай хожигдсон. Тэрээр өөрт нь оногдуулсан энэ шийтгэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Ривэрс энэ талаар “Дасгалжуулагч нар талбайг хэдий хэр хугацаанд орхивол шийтгүүлэхгүйг мэдэхгүй шүү дээ. Ер нь дасгалжуулагч нарт талбайг чөлөөлөх 30 секундын хугацаа өгөх хэрэгтэй. Тэр хоорондоо хөгжөөн дэмжигчдээ хөгжөөж амжина шүү дээ” гэж хошигносон байна.

Score studio.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж