Сар шинэ-Халуун сэтгэл

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Сар шинэ-Халуун сэтгэл

Жавар тачигнаад идэр есийн хүйтэн эрчээ улам чангална. Гэлээ ч жилдээ ганц тохиодог билгийн цагаан сардаа зон олноороо бэлтгээд тун завгүй байна. Хот хөдөөгүй цөмөөр хоршоо захаа гороолж,  цантсан хүйтнийг ч эс анзааран цагаан будаагаа зэхээд, гар гартаа их бага юм тэвэрсээр гэр гэртээ харихаар яарцгаах нь  ойрхи өдрүүдийн нийтлэг зураг болжээ. Гудамжаар хөлхөх энэ олон хүн өөр өөрийн гэсэн амьдрал түүхтэй, гуниг баяртай. Тэдний дунд бидний хайрлан хүндлэх, ачийг санан тэтгэх, авралын гараа сунгах ёстой олон хүн бий. Адилгүй хувь тавилан, намтар түүхтэй тэр бүх хүнийг нэгтгэгч ганц зүйл нь буянтай Монгол хүний ёсоор уламжлалт цагаан сараа өнгөтэй сайхнаар угтах хүсэл юм.

Монголчууд нандин хүслээ АЛТАНГАДАС, долоон бурхандаа даатган залбирдаг, од мичид орчих тэнгэртэйгээ амин холбоотой улс. Тиймдээ ч цагаан сараа нүнжиг буян дүүрэн угтах гэсэн хүмүүсийн хүслийг АЛТАНГАДАС од ивээлдээ багтаасан сайхан өдрүүд өрнөж, олны баяр дээр баяр нэмлээ. Алтангадас одны их ивээлийг газарт буулгаж, айл өрхүүдэд түгээн, бусдын сэтгэл буяны үр цацах энэ сайхан үйл харин үндэсний манлай үйлдвэрлэгч UFC группийн залуучуудад оногджээ. Тэд энэ үүргээ тун ч нэр төртэйгээр биелүүлж “Сар шинэ халуун сэтгэл” аяныг өрнүүлэн, нийтдээ 300-гаад айл өрх, хүн зонд АЛТАНГАДАС-ын хишиг түгээв.

Алтангадас дандаа зөв чигийг заадгийг Монголчууд андахгүй. Одны тохиол энэ удаад МУГЖ Лха.Долгор, МУГЖ Ч.Алтан-Өлзий, МУГЖ С.Дамдин, МУГЖ Д.Цэрэндарьзав, МУГЖ  Ж.Сүххуяг, УДЭТ-ын жижиг хэрэглэлийн эрхлэгч СТА Д.Мягмарсүрэн, УДЭТ-ын нүүр хувиргагч СТА Ө.Уранчимэг, СТА Пүрэвдорж нарын тайз дэлгэцийн урлагийн ахмад оддын өргөө гэрийн зүгт өнгөө тусган гялалзжээ. Од нь одоо таньж байгаа нь тэр ээ.

“Сар шинэ халуун сэтгэл” аяны удаах өдрүүд мөн л АЛТАНГАДАС-ын заасан зүгт хишгийг түгээх ажлаар өрнөв. Үр хүүхэд, элгэн саднаараа өнчрөн, үйлийн хорвоог дэм дэмэндээ барах гэж бөртөлзөж сууцгаах олон настныг баярлуулж, өрийг нь дэвтээн, нүдийг нь чийглэхийн буяныг UFC группийн залуусдаа захиж, Төв аймгийн Батсүмбэр суман дахь ахмад настны улсын асрамжийн газрыг заажээ. Залбирсан буян ёсоор дэлгэрч, хөгшид нүдний нулимс, баярын сэтгэл, ерөөлийн үгстэй үлдэцгээсэн. Аян цааш эрүүл энхийн манаанд зогсогч цагаан халаадат эмч асрагч нарыг зорин үргэлжилж Эх Нялхасын Эрдэм шинжилгээний Төвийн хүүхдийн мэс заслын тасаг, Эмзэг бүлгийн хүмүүсийг хүлээн авдаг Энэрэл эмнэлэг, Яаралтай түргэн тусламж 103, ГССҮТөв мөн түүний харьяа Түлэнхийн төвийн ээлжийн эмч сувилагч, асрагч болон өвчтөнүүдэд сар шинийн хэвийн боов, еэвэн, Алтангадас бүтээгдэхүүний дээжийг авч очлоо. Мөн хэв журмыг сахиулагч ногоон хантаазатзамын цагдаа нар, их хотын өнгө зүсийг арчилж тордогч, шар хүрэмт ТҮК-ийн ажилчдад эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүйхувь нэмэр өргөж байгаад нь талархан АЛТАНГАДАС-ын хишгээ хүртээв. UFC-гийн залуус ээлжийн халаа, эргүүлийн хяналт, гудамжны цэвэрлэгээгээ хийн яаруу болоод дааруу зогсох тэднийг халуун чацарганаар дайлан, алжаал ядаргааг нь тайлахаа ч мартсангүй.

АЛТАНГАДАС-ын ивээлд багтсан хүмүүсийн тоо БГД-ийн өндөр настан, нэн ядуу олон арван өрхөөр үргэлжилж, үүдийг нь татаж орсон айл бүртээ инээд хөөр, баяр баяслын үрийг цацан, урмыг нь сэргээж явсан юм. Ийнхүү өрнөсөн сайн үйл, сайхан сэтгэлийн аян хураасан буян, тараасан хишгээ тэнцүүлээд, 1-р сарын 24-29-ний хооронд болж амжилттай өндөрлөлөө. Холоос ганзага дүүрэн ирвэл хот айлууддаа хишиг тараадаг, талаас өчүүхэн олз олвол тавуулаа явсан ч хуваагаад авдаг Монгол чанар, Монгол нүнжигийг дээдлэн, тэр хирээрээ өдрөөс өдөрт дэвжсээр байгаа үндэсний манлай үйлдвэрлэгч UFC групп төмөр туулай жилийнхээ цагаан сарын хишиг буянаа ч бас Монгол түмэнтэйгээ хуваан хүртэж буй нь энэ ээ.

Алсаас айсуй морьтон АЛТАНГАДАС-аар баримжаалж зорих айлаа олно.

Адуу эзэн хоёр АЛТАНГАДАС-аас аргамжуулж зочилж баахан саатна.

Хүслийг ивээгч АЛТАНГАДАС хэмээхүй

Хүмүүний сэтгэл цэнгэлийн магнайд хүрмүй…

Г.Сэргэлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж