Казахстанд зэсийн уурхай дэлбэрэв

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Казахстанд зэсийн уурхай дэлбэрэв

Казахстаны Караганда мужийн зэсний уурхайд дэлбэрэлт гарсан тухай Оросын "Интерфакс" агентлаг мэдээлэв. Сатпаев хот дахь "Казахмыс" корпорацийн №67 уурхайд осол гарсаны улмаас гурван ажилтан үрэгдэж, нэг нь шархадсан хэмээн уг уурхайн дарга Серик Айтмуханов мэдэгджээ. Зургадугаар сарын 20-ны өглөөний 9 цаг 50 минутад тэнд дэлбэрэлт гарсан гэж тэр хэлэв. Одоо ослын шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Дэлбэрэлтийн үр дагаварыг арилгахаар албан тушаалтнууд ослын газар очсон ба аврагчид болон прокурорынхан уг уурхайд ажиллаад эхэлжээ. Хөдөлмөр хамгаалалтын дүрмийг зөрчсөн гэх хэргээр эрүү үүсгээд байгаа гэнэ.
"Казахмыс"  корпорци нь Казахстаны зэс олборлогч томоохон компани юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж