Хятадад нохой будах моод дэлгэрч байна

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Хятадад нохой будах моод дэлгэрч байна

Хятадад нохой будах моод дэлгэрч байна

Шинэ моод эздийнх нь хүсэлтээр хятад нохдыг тахь, хулсны баавгай, яст мэлхий, бар зэрэг дүрүүдэд хувиргаж байна. Том хотуудад нохойн үсчин салон нээгджээ. Тэнд эздийнх нь хүслийн дагуу нохойн үсийг засч будан урлагийн бүтээл болгоод үйлчлүүлэгчийнхээ хэмжээнээс болон 7-300 ам.долларын үнийг авч байна. Өмнө нь коммунист нам нохой тэжээх нь хөрөнгөтний тансаглал гээд зөвшөөрөхгүй байсан юм. Уг хоригийг цуцласны дараа нохой тэжээх болсон хүмүүс тэднийхээ төлөө их хэмжээний мөнгө зарах болжээ. Харин зарим экологичид амьтадыг будах нь харгис, энэрэнгүй биш гэж үзэж байна. Будаг нохойн арьс үсэнд хор нөлөөтэй гэж тэд үзэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж