
Тэрбээр 2007 онд Хятадад айлчлах үед “Канадын банкууд хэт уйтгартай, эрсдлээс зайлсхийдэг” гэж ярьж байсан. Харин хоёр долоо хоногийн өмнө Хятадад айлчлахдаа “Канадын банкны систем маш тогтвортой гэж ярьж байхыг сонслоо” хэмээжээ. Канадын банкууд тогтвортой байгаа нь тэдний зохиоцуулалттай холбоотой байж болох юм. АНУ, Европ сүүлийн 15 жилд банкны зохицуулалтаа сулруулсан. Харин Канад тийм байдлаас татгалзсан бөгөөд Канадын банкнууд АНУ, Европын банкнуудыг бодвол эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхээс татгалздаг онцлогтой. Тэгээд ч тэрүү Канадад бусад улс орнууд шиг моргейжийн хямрал гараагүй юм. Канадын банкууд моргейжийг багцалж, хөрөнгийн зах зээл дээр худалддаггүй, тиймээс төлбөрийн чадвартай хэрэглэгчдийг олж, зээл олгоход илүү анхаардаг байна. Канадын банкны систем ихээхэн төвлөрсөн байдалтайн дээр таван банк зээлийн асуудалд давамгай байр суурь эзэлдэг байна.
“Манай банкууд маш сайн удирдлагатай” гэж Канадын ерөнхий сайд байсан Пол Мартин ярьжээ. Тэрээр 1990-ээд онд Канадын засгийн газрыг тэргүүлж байхдаа засгийн газрын асар их хэмжээний төсвийн алдагдлыг үгүй болгож, Канад улс 12 жил дараалан төсвийн хэмнэлттэй гарахад нөлөөлсөн байна.
2006 онд Мартины Либерал нам ялагдсаны дараа Стефен Харперын тэргүүлсэн Консерватив Засгийн газар Канадыг удирдсан юм. Санхүүгийн хямралын үеэр Харпер татварыг бууруулж, эдийн засаг руу мөнгө шахах бодлого явуулсны үр дүнд Канадын төсвийн алдагдал их хэмжээгээр нэмэгдсэн. Гэсэн хэдий ч Канад эдийн засгийн хувьд бусад улсаас илүү түргэн сэргэж байна гэж эдийн засагчид үзэж байгаа бөгөөд 2015 он гэхэд төсөв нь хэмнэлттэй гарах аж үйлдвэржсэн, ардчилсан долоон улсын нэг байх болно гэж үзэж байна. Энэ сард Канад дэлхийн санхүүгийн хямралаас хойш төв банкныхаа хүүг хамгийн түрүүн өсгөсөн улсуудын нэг болсон. “Канадчууд улс орныхоо үүрэг ролийн талаар маш сайн дүгнэлт хийж, бодлого хэрэгжүүлж чадсан. 1993 онд либералууд засгийн эрхэнд гарах үед Канад 30 тэрбум ам.долларын төсвийн алдагдалтай байсан. Мүүдис Канадын зээлжих чадварын үнэлгээг хоёр ч удаа бууруулж үнэлж байсан. Канадын Засгийн газрын орлогын 36 хувь нь төсвийн алдагдлаа нөхөхөд чиглэгдэж байсан. Харин Канадын Либерал нам энэ байдлыг орвонгоор нь эргүүлж чадсан. Бидэнд Канадын төсвийн алдагдлыг бууруулсан жишээнээс суралцах зүйл их бий” гэж Их Британийн Сангийн сайд Жорж Осборн онцолжээ.
Т.Бадрах