Үндэсний шинэ намаас мэдээлэл хийлээ

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Үндэсний шинэ намаас мэдээлэл хийлээ

Үндэсний шинэ намаас “Монгол ньюс” мэдээллийн төвд сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тэд энэ сарын 18-ны өдөр хуралдсан ҮШН-ын бага хурлаар “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны ерөнхий зохицуулагч Г.Уянгыг ҮШН-ын ерөнхий нарийн бичгийн даргын албанд тохоон томилсон тухай, мөн намын гишүүн Н.Батцэрэгийг ҮШН-ын дэд даргаар томилж байгаа талаар мэдээллээ. ҮШН-ын дэд дарга Н.Батцэрэг өмнө нь 1996-2000 оны парламентад ажиллаж байсан туршлагатай, ҮШН-ын нөлөө бүхий гишүүн учир дэд даргаар томилох шийд гаргасан байна. Харин ерөнхий нарийн бичгийн дарга Г.Уянга ҮШН-д элсэх болсон шалтгаанаа “Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөс эхлүүлсэн “Улс үндэстнээ аврах” тэмцлийн дараагаар дэмжигчид олон байгааг олж харсан ч АНАТХ-ны тэмцлийг ихэнх дэмжигчид гэртээ телевиз үзэж, бодолдоо дэмжихээс хэтрээгүй. Арваад жил гудамжинд тэмцсэн боловч хүссэн үр дүнд хүрээгүй байгаа зэргээс үүдээд ҮШН-д орох болсон” хэмээлээ. Мөн ҮШН хөдөө орон нутагт “Үндэсний илч” томилж, үндэсний үзлийг дэмжих төлөөлөгчдийг бий болгохоор ажиллаж байгаагаа хурлын үеэр ярилаа. ҮШН-д АНАТХ-ны ерөнхий зохицуулагч Г.Уянгыг дагаж олон залуус элсэн орж байгаа гэнэ. Харин намын хуучин гишүүд олон жил улстөрд ажилласан туршлагатай гэж өөрсдийгөө үзэж байна.

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж