
Дэлхийн хүчирхэг эдийн засагтай Орос улс сүүлийн 17 жилийн туршид Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэн орохоор хүчин чармайлт гаргаж ирсэн билээ. Оросын болон гадаадын албаны эх сурвалжууд Орос улсыг 2011 онд багтан Дэлхийн худалдааны байгууллагад элсэх боломж бүрдэж байна гэсэн мэдээлэл хийж байгаа юм.
Лэми “Орос улс дэлхийн худалдааны байгууллагад элсэн ороход зарим нэг саад тотгор байгаа юм гээд гол нь хоёр талын харилцаатай холбоотой асуудлууд юм” гэж мэдэгдсэн байна. Энэ нь Гүрж улс Өмнөд Осет руу довтолж, Орос улстай хурцадмал харилцаатай байгаатай холбоотой гэж үзэж байгаа ажээ.
Дэлхийн 150 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн худалдааны байгууллагад элсэхээр Орос улс Европийн Холбоо болон АНУ-тай маргаан зөрөлдөөнтэй асуудлаа хэвийн болгож, бэлтгэлээ хангаад байгаа тухай мэдээлж байгаа юм байна.
Бэлтгэсэн Д.Пунцаг