
Хэсэг хугацаанд чимээгүй байсан дуучин Бичүү шинэ цомгоо удахгүй худалдаанд гаргах гэж байна. Түүний шинэ цомогт багтсан “Би уйлж дурласандаа ичихгүй” хэмээх дууны клип саяхан үзэгчдэд хүрээд байгаа аж. С.Бичүү 2007 оноос хойш шинэ уран бүтээл гаргаагүй байсан юм. Гэр бүлтэй болж, уран бүтээлээсээ түр завсарлага авсан дуучин залуу хэлэхдээ “Би энэ хугацаанд зүгээр суусангүй, уран бүтээлээ хийж байсан. Нийтэд цацаагүй ч шинэ уран бүтээлээ байнга л хийдэг байлаа. Харин одоо хийсэн зүйлээ сонсогчдодоо хүргэхээр бэлдээд байна” гэв. Ирэх намар түүний цомог худалдаанд гарах юм байна.
М.Дөл