Дэлхийн хамгийн том метрополис байгуулахыг үгүйсгэв

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн том метрополис байгуулахыг үгүйсгэв

Хятадын Гуандонг мужийн эрх баригчид сувдан голын бэлчирт оршдог 9 хотыг нийлүүлж, дэлхийн хамгийн том хот байгуулах гэж байгаа тухай яриаг үгүйсгэжээ.

Гуандонг мужийн Коммунист намын төлөөлөгч Гуо Юевен “Энэ мэдээ ор үндэсгүй зүйл бөгөөд ийм төсөл төлөвлөгөө байхгүй байгаа” гэж  хятадын албан ёсны The China Daily сонин түүний ярианаас иш татан мэдээлсэн байна.

Сүүлийн үед хэвлэл мэдээлэлд Кантон, Шеньжен хотыг оролцуулан сувдад голын бэлчирт оршдог 9 том хотыг нийлүүлж, дэлхийн хамгийн том хот байгуулах тухай яриа гарах болсонтой холбогдуулан ийм мэдээлэл хийсэн юм байна. Энэ бүс нутаг хятадын хамгийн өндөр хөгжилтэй газар бөгөөд 1980-аад оны үед анх гадаад ертөнцөд үүд хаалгаа нээж байсан түүхтэй.

Кантон, Шеньжен, Жухай, Фошань, Жиангмен, Донгуань, Жонгшань,Жаоцинь зэрэг 42 сая хүн амтай 9 хотыг нэгтгэх тухай яриа аж. Эдгээр хотууд хятадын үндэсний нийт бүтээгдэхүүний 10 хувийг үйлдвэрлэн гаргадаг ажээ.

Эх сурвалж: AFP
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж