Сүүлийн сард Европ даяар тасралтгүй орсон аадар борооны уршгаар өргөн газар нутгийг хамарсан их үеэр болжээ. Үерийн ус зарим газарт далан, жалгыг даган зөөлөн урсаж, харин зарим газарт нь ширүүн урсгалд түрэгдэн, хот тосгодыг усанд автуулсан байна. Үерийн уршгаар хэдэн арван хүн амиа алдаж, хэдэн мянган хүн төрсөн гэр орноо ахин дахин орхин, дүрвэхэд хүрчээ. Жишээлбэл, Польшийн ард түмэн сүүлийн хэдэн арван жилийн турш хэд хэдэн томоохон үерийн нүүрийг үзсэн тул арай гэж товхинон суурьшсан гэр орноо олон дахин солиход хүрч байгаа юм. Мөн саяхан Испани болон Францийн зарим мужуудад гамшигт үерийн аюул нүүрлэж, олон автомашин, гэр байшингууд болон хүний амийг авч одсон билээ. Ингээд Европ дахиныг сүүлийн хэдэн жил тасралтгүй зовоосон удаа дараагийн үерийн дүр зургийг уншигч тантай хуваалцая.
Холбоотой мэдээ