Каир хотын гудамж талбайд олон мянган хүний цуглаан 6 дахь өдрөө үргэлжилж, ерөнхийлөгч Мубарак, дэд ерөнхийлөгч Омар Сулейман, ерөнхий сайд Ахмед Шафикийг нэн даруй огцрохыг шаардсаар байгаа ажээ.
1981 онд Мубарак төрийн эрх барьж эхэлснээс хойш анх удаа шүтлэггүй иргэд, мусулманчууд, залуучууд, өндөр настнууд гээд бүх давхаргынхан эсэргүүцлийн хөдөлгөөнд ийнхүү хүчээ нэгтгэж эхэлсэн байна.
Энх тайвны Нобелийн шагналт, НҮБ-ын цөмийн эрчим хүчний агентлагийн захирлын алба хашиж байсан Мохамед ЭлБарадей жагсаал цуглааны гол төв болж буй Тахрирын талбайд хүрэлцэн ирэхэд нь “Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь зайлуулахыг ард түмэн хүсч байна”, “Эх орныхоо төлөө сэтгэл зүрх, амь насаа зориулахад бэлэн байна” гэж цугларагсад хашгиралдан угтжээ.
ЭлБарадей цугларсан олныг тайвшруулахыг оролдож, “Өөрчлөлт ирж байгаа тул та бүхнээс тайван байхыг хүсч байна” гээд “Египед орон шинэ эрин үеийн эхлэлээ тавьж байна” гэсэн аж.
АНУ ерөнхийлөгч Мубаракийг тус бүс нутаг дахь өөрийн хамгийн гол холбоотноо гэж үздэг бөгөөд 82 настай, 30 жил төрийн эрх барьсан түүнийг зөвхөн өөрчлөлт төдийгүй “шилжилтийн үеэ эхлэхийг” хүсч байгаа юм.
Дэлхийн олон нийт арабын ертөнцийн хамгийн их хүн амтай/80 сая/ энэ оронд болж буй үйл явдлыг сэтгэл түгшэнгүй ажиглаж байгаа бөгөөд израиль, палестины хооронд энхийг тогтоох хэлэлцээрт чухал үүрэг гүйцэтгэж ирсэн юм.
Сүүлийн үед улс орны дотоодод эмх замбараагүй байдал бий болж, дээрэм тонуул газар авсан төдийгүй олон мянган хоригдлууд шоронгоос зугтаж, олон арван банк, биржүүд хаалгаа хааж, бензин түгээгүүрийн станцууд хоосорч, мөнгө олгогч автомат бүхээгнүүд дээрэм тонуулд өртжээ.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү
Бэлтгэсэн Д.Пунцаг