Усаин Болт Commonwealth Games-т оролцохгүй

Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Усаин Болт Commonwealth Games-т оролцохгүй

Олимп, тив, дэлхийн аварга богино зайн гүйлтийн тамирчин Усаин Болт ирэх аравдугаар сард болох 2010 оны Commonwealth Games буюу Хамтын нөхөрлөлийн наадамд оролцох боломжгүй болсон талаар түүний дасгалжуулагч нь мэдэгджээ.
2006 оны наадмыг гэмтлийн улмаас өнжиж байсан тэрбээр энэ жил Делид болох 19 дэх удаагийн Хамтын нөхөрлөлийн наадамд оролцохгүй гэнэ. Болт бага зэргийн гэмтлийн улмаас өнгөрсөн долоо хоногт болсон Эрдэнийн лигийн ээлжит тэмцээнийг өнжсөн бөгөөд түүний дасгалжуулагч Глен Миллсийн хэлснээр энэ гэмтэл түүний гол шалтгаан биш ажээ. Өдгөө 23 настай Усаин Болт 2012 оны Лондонгийн олимп, 2011 ба 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болон энэ жилийн Эрдэнийн лигт гол анхаарлаа хандуулж байгаа учир Хамтын нөхөрлөлийн наадамд оролцох боломжгүй гэдгийг тэр онцолсон байна.
Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг Хамтын нөхөрлөлийн наадам нь нэр хүнд, хамрах хүрээгээрээ зуны олимпийн наадмын дараа ордог бөгөөд энэ жилийн наадам аравдугаар сарын 3-14-ний хооронд Энэтхэгийн нийслэл Дели хотноо спортын 17 төрлөөр зохион байгуулагдах юм.
С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж