Хуучирсан мэдээ: 2010.06.21-нд нийтлэгдсэн

Алтны үнэ “аахилна”

Яг долоо хоногийн өмнө энэ өдрөөс шар металлын ханш хөдөлж эхэлсэн билээ. Дээшилж, доошилсон савлагаатай үнэ эдийн засагчдын гайхшралыг төрүүлсэн юм. Хэний ч тооцоолоогүй ханш “олоод” байгаа алтны үнэ олон орны эдийн засгийг ч сандаргаж буй гэнэ. Нью-Йоркын хөрөнгийн бирж дээр нэг унци алтны үнэ 1,225,40 ам.доллар байсан нь өнгөрсөн долоо хоногийн эхээр 1,223,35 ам.доллар болж буурчээ. Харин долоо хоног сүүлчийн өдрүүдэд сэргэж ханш нь унасан алт тонн нь 1,306.137 ам.долларт хүрчээ. Шинжээчдийн үзэж буйгаар ирэх долдугаар сард ч алтны үнэ сайнгүй хэвээр байх ба 1,225,20 ам.доллар байх төлөвтэй гэж зарим эдийн засагчид үзсэн байна. Нандин “шар”-ын үнэ өнгөрсөн тавдугаар сард нэг унци алт 1,234.5 ам.доллар хүрч байсан удаатай бол зургаадугаар сарын эхээр 1239,4 ам.доллар болоод байсан юм. Цаашид ч алтны үнэ аахилсаар байх бололтой. Алтны олборлолт ч ихээхэн буураад байгаа тухай дэлхийн алтны магнатууд ярьдаг. Зах зээлийн хуулиар ховор бараа үнэтэй байх нь дамжиггүй. Тухайлбал,  алт олборлолтоор тэргүүн эгнээнд жагсдаг компаниудын нэг "Barrick Gold"-ын Ерөнхийлөгч Аарон Рижент нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа "Ирэх арван жилийн туршид дэлхийд алт олборлолт багагүй хэмжээгээр буурах хандлага ажиглагдаж байгаа. Төмрийн хүдрийн чанар ч муудаж, энэ нь үнэт металлуудын ханшид сөргөөр нөлөөлөх бололтой. 1950 онд нэг тонн төмрийн хүдрийн үнэ ойролцоогоор 12 грамм алттай тэнцэж байсан. Тэгвэл одоо ердөө гурван граммд хүрэхтэй үгүйтэй байна. Америк, Канад, Австрали, Өмнөд Африкийн Бүгд найрамдах улсад 1970-аад онд алт олборлолт оргилдоо хүрч байсан бол одоо энэ үзүүлэлт хоёр дахин буурчээ. Тиймээс алт олборлогч компаниуд алтны шинэ орд газруудыг нээж олохыг оролдож байна гэжээ. Дэлхийд нийт ашиглаж болохуйц алтны нөөц 49.000 тонн бөгөөд үүний 65 хувь алтны олборлолт, үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг АНУ, Канад, Австрали, Өмнөд Африкт байдаг байна. Өмнөд Африк 2007 онд 272 тонн алт олборлосон байхад Хятад 276 тонн алт олборлон жагсаалтыг тэргүүлсэн байна. Энэ нь 1905 оноос хойш суудлаа анх удаа бусдад алдсан тохиолдол аж. Орос, Канад, АНУ, Перу улсууд олборлолтоороо тэргүүлдэг улсуудын жагсаалтад бий.

Манай урд хөрш сүүлийн зургаан жилд алтныхаа нөөцийг 76 хувиар нэмэгдүүлж, уг үзүүлэлтээр дэлхийд тавдугаарт жагсах болжээ. Тэгэхээр Хятад улсын алтны нөөц 1054 тоннд хүрснээр 2009 онд 1040 тоннын нөөцтэй байсан Швейцарийг түрүүлсэн байна. Алтныхаа нөөцөөр дэлхийд АНУ 8134, Герман 3413, Франц 2487 тонноор тэргүүлдэг бол ОХУ 507 тонн алтны нөөцтэй аж. Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, Хятадын алтны нөөц 31 тэрбум ам.доллартай дүйцэх бөгөөд энэ нь 1.95 их наяд ам.долларын алт валютын нөөцийнх нь тун багахан хэсгийг эзэлдэг аж. Тус улсын гадаад валют, алтны нөөц 2003 оноос хойш нийт зургаа дахин өссөн байна. Хятадын эрх баригчид алт, валютын нөөцөө олон янзын эх үүсвэрээр бүрдүүлэхээр зорьж буйгаа удаа дараа мэдэгдэж байсан юм. Одоо Хятад улс нийт 744 тэрбум ам.долларын өртөг бүхий АНУ-ын төрийн зээллэгийн бичиг эзэмшдэг тул АНУ-ын хамгийн том зээлдүүлэгч аж. Тус улсад алт олборлолт нэмэгдсэн нь нөөц нэмэгдэхэд мөн нөлөөлжээ. Тухайлбал, тус улс алт олборлолтоороо 1905 оноос хойш байнга тэргүүлж ирсэн ӨАБНУ-ыг ардаа орхисон байна. Алтны үнийн хөдөлгөөнөөс болоод хар төмөрлөгийг эс тооцвол бусад үнэт металлуудын ханш ч өсөх хандлагатай байгаа юм байна. Өнгөрсөн сард зэсийн ханш огцом буурсан ч одоо харьцангуй тогтворжиж буцаад өсөх хандлагатай болжээ. Мөнгөний үнэ мөн өсч байгаа ба үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж буйтай холбоотой аж.

Та дараах хүснэгтээс энэ сард уул уурхайн цэвэр бүтээгдэхүүний олон улсын бирж дээр ямар үнэ мөрдөхийг хараарай.











Уул,
уурхайн б
үтээгдэхүүний нэр

Хэмжих нэгж

2010.06

Алт

Gold

унц

1220

Мөнгө 

Cilver

унц

17.47

Зэс 

Copper

кг

6.84

Цайр 

Zink

кг

1.97

Цагаан
тугалга 

Tin

кг

17.57

Хар
тугалга 

Lead

кг

1.89

Гянт болд
/цэврээр/

Wolframite
/Tungsten/

кг

38.16

Хөнгөн цагаан 

Aluminum

кг

2.04

Никель 

Nickel

кг

18.41

Молибдений
исэл 

Ferro-Molubdenum
oxid >65-70%

кг

39759.38

Molubdenum
oxid  <65

кг

Перранат
аммони /реннийн давс/

Perranat
ammon

4.71

Мангани

Manganese

кг

1.89

Төмрийн хүдэр          

iron ore
/Fe2O3/ > 64.59 Europe

кг

99

iron ore
/Fe2O3/ >64 Japan

кг

121

Уран

Uranium
/U3О3/

кг

83.37

Шохойн
чулуу

Silica

кг

1.61

Тантал

Tantalum

кг

187.39

Титан

Titanium

кг

8.49

Бисмут

Bismuth

кг

27.56

Кадмий

Cadmium

кг

8.49

бал чулуу

Cobalt

кг

95.35

Германи

Germanium

кг

740

Магни

Magnesium

кг

4.21

палладий                

Palladium

унц

437

Цагаан
алт                  

Platinum

унц

1518

Рутени

Ruthenium

унц

420

Цахиур

Selenium

кг

75.51

Теллур

Tellurium

кг

160

Хайлуур
жонш /нойтон/ ФФ-97  

Fluorspar

тн

225

Хайлуур
жонш /нойтон/ ФФ-95  

Fluorspar

тн

235

Төмрийн жонш 
Фк-75 

Siderite

тн

97.5

Төмрийн жонш 
Фк-80 

Arsenolite

тн

104

Төмрийн жонш 
Фк-85 

Brownspar

тн

110.5

Төмрийн жонш 
Фк-92 

Calcspar

тн

119.6

Хүрэн нүүрс         
/4000 х
үртэл ккал/

 

тн

37.84

Чулуун нүүрс /түүхий 4000-5500
ккал/

 

тн

46.22

коксжих нүүрс    
/ 5500-с дээш ккал/

 

тн

58.12

Угаасан нүүрс

 

тн

кокс нүүрс
/боловсруулсан/

 

тн

133.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж