Гэрлэлт юу авчирдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.01.31-нд нийтлэгдсэн

Гэрлэлт юу авчирдаг вэ?

Гэрлэлт эрчүүдийн эрүүл мэнд, бүсгүйчүүдийн сэтгэл санаанд сайнаар нөлөөлдөг гэнэ. Гэрлэсэн хосууд ганц бие хүмүүсийг бодвол урт насалж, удаан хугацааны туршид эрүүл, аз жаргалтай амьдардаг болохыг судалгаа харуулжээ.  Харин сексийн олон хамтрагчтай байх нь нас богиносгож,  гэр бүл салалт хүний амьдралд арилшгүй ул мөр үлдээдэг байна.

Гэр бүлтэй  болох нь хосуудад янз бүрээр нөлөөлдөг. Эрчүүд гэрлээд бие бялдар нь тэгширч, эрүүл мэнд нь сайжирдаг бол эмэгтэйчүүдэд тогтвортой амьдралын хэв маяг сэтгэл санаагаар өөдрөг байхад тусалдаг.

Уэйлсийн их сургуулийн эрдэмтэн Дэвид Галлахер “Хайр бол допаминаас үүдсэн романс окситосинтой таашаал хүртэлх адал явдалт аялал” гэсэн байдаг. Энэ урт аялал хардалт, эргэлзээ төрүүлэхээс гадна хариултыг нь олж мэдэх гэсэн олон асуултад хүргэнэ.

“Европийн долоон орны нэг тэрбум гаруй хүний дунд явуулсан дээрх судалгаа гэрлэсэн хүмүүс урт насалдаг болохыг харуулсан юм. Гэрлэсэн хүмүүсийн эрт нас барах эрсдэл 10-15 хувиар бага байжээ.  Түүнээс гадна өсвөр насныхан сэтгэл гутралд орох нь ихсэж байгаа нь тэдний дурлалын романстай холбоотой гэнэ. Харин насанд хүрэгчдийн  дотно харилцаа  эрүүл мэндэд нөлөө үзүүлдэггүйг судалгаа харуулсан байна.

Судалгаанд оролцсон эмэгтэйчүүд гэрлэхэд тохиромжтой насыг 19-25 гэж үздэг бол эрчүүд 25 нас хүрээд л дөнгөж гэрлэх тухай бодож эхэлдэг гэжээ.

Харин оюутнууд хэн нэгэнтэй дотно харилцаа үүсгэх нь нэг нэгэндээ маш том дэм болж, сэтгэл санаа болон амьдралын хэв маягаа өөрчлөхөд тусалдаг гэжээ.
Гэрлэлт шиг урт удаан хугацааны дотно харилцаа сэтгэл санаагаар өөдрөг байж, эрт нас барах эрсдэлийг бууруулдаг.

 Түүнээс гадна эхнэр нөхрийн өөдрөг бодол, хандлага нь  эрүүл мэнд болон сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг байна.

Түүнээс гадна судалгааны өөр нэг сонирхолтой зүйл нь хэрэв гэрлэлт бүтэлгүйтэж, хэн хэнд нь ашиггүй бол ганц бие байх нь хавьгүй дээр болохыг харуулсан нь юм. Учир нь гэр бүл салалт бүр муу уршиг тарьдаг байна.

Гэр бүлийн  хэрүүл маргаан хосуудын эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг ч гэр бүлээ аврахын тулд юу ч хийхгүй байснаас  мухардлаас гарах арга зам хайж,  маргалдаж байх хэрэгтэй гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж