Ху Жинтао Канадад айлчилна

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Ху Жинтао Канадад айлчилна

Хятад улсын дарга Ху Жинтао энэ сарын 23-27-ны өдрүүдэд Канадад төрийн айлчлал хийх гэж байна. Айлчлалын гол зорилго нь Торонтод болох 20-ийн бүлгийн удирдагчдын дээд хэмжээний дөрөвдөх уулзалтад оролцох явдал аж. Энэ жил Хятад Канадын дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд Хятад Канад хоёр тал худалдаа болон хөрөнгө оруулалт, эрчим хүч болон хүрээлэн байгаа орчин, эрүүл мэнд, засаг захиргааны удирдлага, шинжлэх ухаан техник зэрэг салбаруудад өргөн хэмжээнд хамтран ажилладаг.
Канадын ерөнхий сайд Степен Харпер өнгөрсөн баасан гаригт мэдэгдэл хийж, Хятад улсын дарга Ху Жинтаогийн Канадад төрийн айлчлал хийх гэж байгааг сайшааж буйгаа тэмдэглэжээ. Степен Харпер мөн хэлэхдээ, Канад Хятад улс олон салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, ирэх арван жилийн хөгжилдөө суурь тавьж байна. Энэ бол бие биеэ хүндэтгэж, хамтран ажиллассаны үндсэн дээр тулгуурлагдсан 40 жилийн дипломат харилцаанд барьж байгаа бэлэг болно гэжээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж