Өнөөдөр “Нойрссон гүнж” сэрнэ

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Өнөөдөр “Нойрссон гүнж” сэрнэ

Соёл урлагийг дэмжих “Төгөлдөр” сангийн санхүүжилтээр тайзнаа дахин амилж буй П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” бүжгэн жүжиг өнөөдөр сэрэх гэж байна. Гурван бүлэг дөрвөн үзэгдэл бүхий энэ бүжгэн жүжгийн цомнолыг И.Всеволожский, М.Петипа бичиж, М.Петипагийн хореографийг Т.Л.Соболева хувилан дэглэжээ. Харин манай тайзнаа гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг сэргээн тавьсан байна. Тус бүжгэн жүжиг нь манай тайзнаа анх 1990 онд тоглож байжээ. Өнөөдөр удирдаач Ж.Бүрэнбэхийн удирдлага дор симфони найрал хөгжимчид тоглож, Аврорад Ч.Ганчимэг, Дезиред О.Ганцоож, Карабос дагинад Х.Мөнгөнхөлөг, Сирени дагина Б.Баасансүрэн, Дагинасууд Б.Саруул, Ц.Хонгорзул, Ц.Жаргалан, Г.Цолмон, Б.Энхтуул, дөрвөн Жонон М.Од, О.Ганцоож, Н.Чинзориг, Э.Эрдэнэжаргал, Ц.Тємєрсүх, дөрвөн жижиг Фрелин Б.Энхтуул, Б.Туул, Б.Саруул, Г.Долгормаа, Эрдэнэсийн чулуунууд Б.Саруул, Б.Энхтуул, Ц.Хонгорзул, Муур /эр/ Б.Алтаннамар, Хєх шувуу Г.Цолмон, М.Од, Улаан малгайт Э.Ууганцэцэг, Чоно Бэхтулга, Хаан Х.Чойжилсүрэн, Хатан Ш.Оюунтуяа, Каталабют С.Отгонням нар тус тус тоглох юм байна.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж