Дэлхийн номер нэг теннисчин асан ОХУ-ын Мария Шарапова маргааш эхлэх “Уимбльдон” тэмцээнд талбайд гарахдаа чихэндээ ямар ээмэгтэй байх тухайгаа албан ёсоор зарлажээ. Теннисчин бүсгүйн ивээн тэтгэгч нь гоёл чимэглэлийн Tiffany & Co компани бөгөөд зөвхөн Мария Шараповад зориулан чихний ээмэг урласан байна. Дизайнер Эльза Переттийн цуглуулгын очир алмазтай мөнгөн ээмгийг зүүгээд Шарапова хөгжөөн дэмжигчдээ баярлуулах гэж байна. Энэ талаар “Теннисийн талбайд тийм дэгжин гоёлтой гарна гэдэг нь очир алмазыг хаана ч зүүж болдгийн жишээ болно” гэж Мария ярьжээ.