Автомашин, мотоциклийн спортын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Авто ралли” уралдаан энэ сарын 25-27-нд болно. Тус уралдаанд мотоцикль, УАЗ болон жийп машинаар 30 орчим тамирчин оролцох бөгөөд Дундговь, Өвөрхангай, Улаанбаатар гэсэн чиглэлд 1000 км зайд уралдах юм.
Тэмцээний ялагчдыг алт, мөнгө, хүрэл медаль болон цомоор шагнаж урамшуулахаас гадна УАЗ машины ангилалд түрүүлсэн тамирчин 1,5 сая төгрөг, харин мотоциклийн төрөлд тэргүүн байр эзэлсэн тамирчин 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртэх ажээ.
Б.ЦОЛМОН