Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

“Kiwi” Европыг зорино

“Kiwi” хамтлагийнхан тун ч завгүй байгаа гэнэ. Ирэх долоо хоногт продюсер Б.Ангирмаагийн хамт тэд Европд байгаа монголчууддаа зориулсан аялан тоглолтоо үргэлжлүүлэх гэнэ. Тус хамтлагийн “Таван нас хүрлээ” тоглолтын DVD хэвлэлтээс ирж, “Бидний дурлал” шинэ цомог нь хэвлэлтэнд явсан байна.

“Kiwi” хамтлагийн тав дахь бие даасан “Бидний дурлал” цомогт багтсан “Нэгүн” хамтлагтай хамтран дуулсан “I Love You Baby” дууны клип саяхнаас цацагдаж эхэлсэн байгаа. Энэхүү дууны клипийг “Wanted” энтертайнментийн  найруулагч Түвшин хийж  аяыг Оки зохиосон байна. Харин ивээн тэтгэгчээр “Гоёо” брэнд ажиллажээ. Дууны нэрийг нь хамтлагийн ахлагч, дуучин Ука өгсөн гэсэн.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж