“Лейкерс” баярын парад зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

“Лейкерс” баярын парад зохион байгуулна

NBA-ын финалд “Бостон Селтикс”-ийг долоон тоглолтод буулган авч, 16 дахь удаагаа аваргын цом хүртсэн “ЛА Лейкерс” энэхүү тэмдэглэлт баяртаа зориулж, орон нутгийн цагаар 21-ний өглөө 11.00 цагаас баярын парад зохион байгуулахаар болжээ. Энэхүү баярын парад нь “Лейкерс”-ийн түүхэн талбай болох Стэплс центрээс эхлэн өмнөд зүгт Фигуероа гудамжаас эхлэн Жефферсоны өргөн чөлөө, мөн хойд зүгт Галений төв хүртэл үргэлжлэх гэнэ.

“ЛА Лейкерс” түүхэндээ 16 дахь цомоо хүртээд зогсохгүй өнгөрсөн арван жилд гурван удаа түрүүлж, ингэхдээ түүхэндээ долоо дахь удаагаа дараалан түрүүлж, аваргаа амжилттай хамгаалсан юм.

Тэд өмнө нь 2002 онд мөн баярын парад зохион байгуулж байсан бөгөөд энэ удаад 500 мянгаас хоёр сая хүн оролцоно гэж тооцоолж байна. Баярын парад нийт 3,2 км зайд үргэлжлэх ажээ. 

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж