Хуучирсан мэдээ: 2010.06.20-нд нийтлэгдсэн

Монтреалын хосууд

Оскарын шагналт “Ядуусын хорооллын тэрбумтан” кинонд хамтран тоглож, Холливудад “элссэн” энэтхэг гаралтай жүжигчид болох Freida Pinto, Dev Patel нарыг амьдрал дээр ч жинхэнэ хосууд гэдгийг та бид мэдэх билээ. Тэд өчигдөр бэлтгэлийн заалнаас гараад Канадын Монтреал хотын гудмаар бороонд цохиулан алхаж байгаад папараццийнхны дуранд өртсөн байна.

Холливуудын олон нэр хүндтэй стилист болон загварын сэтгүүлийн fashion редакторуудаас стиль сайтай гэсэн дүгнэлтийг авах болсон Энэтхэгийн гоо бүсгүй Freida Pinto “Immortal” кинонд тоглож, зураг авалттай байгаа учраас хэсэг хугацаанд ажлын шаардлагаар Канадад амьдарч байгаа нь энэ аж. Энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Mickey Rourke, Henry Cavill, Kellan Lutz нар түүнтэй хамтран тоглох юм.

Ж.Нил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж