
“Vogue” сэтгүүлийн долдугаар сарын дугаарын доторх хуудсуудад нэрт жүжигчин Ewan McGregor Оросын супермодель Наталья Водяновагийн хамт тавиад оны хувцас загварын илэрхийлэл болсон гэрэл зургууд авахуулсан байна. Харин сэтгүүлийн хавтсан дээр Ewan McGregor франц жүжигчин Marion Cotillard-тай хамт гарчээ. Энэхүү үзүүлж буй зурган дээр супермодель Наталья Водянова 4,012 долларын Louis Vuitton-ны хатгамалтай торгон цамц, 4155 долларын арьсан бошинз, бээлий, цүнх зэргийг өмссөн бол Ewan McGregor “Dior Homme” хослол, харин ихэр охид Isabel Garreton брэндийн цув, малгайгаар гоёсон байна.
Дашрамд хэлэхэд, жүжигчин Ewan McGregor нэгэн монгол охиныг үрчлэн авсан билээ. Тэр мэдээлэл манай шар хуудсанд өнгөрсөн сард орж байсан юм.
Ж.Нил